ШИНЭ МЭДЭЭ
  • Баярлалаа- Бяцхан номын төслийн хүрээнд ном ариутгагчтай боллоо.

    Дэлгэрэнгүй...
  • Шинэ төрлийн Коронавирусын эсрэг –Хандив  

    Дэлгэрэнгүй...
  • Уншлагыг дэмжих хөтөлбөр-2021 төсөл сурагчдын дунд бүтээлч уншлага тэмцээн зохион байгууллаа.

    Дэлгэрэнгүй...
  • Хотын соёл аянд нэгдлээ.

    Дэлгэрэнгүй...
  • Сургуулийн автобус боллоо.

    Дэлгэрэнгүй...
  • ТАНИЛЦУУЛГА

    Манай сургууль нь 2012 оны 12 дугаар сарын 22 нд анх байгуулагдаж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Анх байгуулагдахдаа 640 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн байртай эхэлж байсан бол одоо 100 хүүхдийн дотуур байртай, 24  хүүхдийн суудалтай хүүхдийн автобустай  болж өргөжин тэлж байна.

    Тус сургууль нь хотын төвөөс 38 км алслагдсан СХД-ийн 21 хорооны нутаг дэвсгэр  361 гарамд байрлах ба хамран сургах тойргийн Эмээлт 2 хэсэг, Дулааны зөрлөг, Сүүж амралт,361 гарам, Тахир соёот ,52-ын даваа, Рашаант өртөө, Хайрт хааны хэсэг зэрэг газруудыг хамруулан  сургуулийн үйлчилгээний  чанар,  хүртээмжийг нэмэгдүүлэн хүүхэд багачуудыг тэгш хамруулах  сургалтын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

    Бидний эрхэм зорилго:

    • Дүүрэг болон нийслэлд үлгэр жишээ сургалтын болон сэтгэл зүйн таатай орчинтой
    • Нийслэлийн тэргүүний дотуур байртай сургууль болох
    • Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлж уламжлал шинэчлэлийг хослуулах
    • Ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэдэг багштай
    • Орчин үеийн шаардлага хангах чадварлаг суурь хүмүүжил, мэдлэгтэй суралцагчдыг бэлтгэдэг
    • Эвсэг бүтээлч шинийг санаачлагч тэргүүний хамт олон болох
    • Хүүхдэд ээлтэй- хөгжлийг дэмжигч хамт олон болохын төлөө сэтгэл нэгдэн хамтарч ажиллаж байна.

    Одоогоор   бага ангийн 10 бүлэгт 326 суралцагч дунд , ахлах ангийн 11 бүлэгт  268    суралцагч  буюу нийт 21 бүлэгт  594 суралцагч амжилттай суралцан хөгжиж  байна. Бид  багш, ажилчид, эцэг эхийн дэмжлэгтэйгээр хүүхдэд ээлтэй сургалтын тохилог орчныг бүрдүүлж бага ангийн 6, дунд ахлах ангийн 12 төрөлжсөн гэрчилгээтэй кабинет,дотуур байрны хүрээнд хүүхэд хөгжүүлэх  ёс  заншлын өргөө гэртэй.

    Дэлгэрэнгүй...
    МЭНДЧИЛГЭЭ

    Манай вэб хуудсанд зочилж байгаа та бүхэнд 121 сургуулийн нийт хамт олны өмнөөс зочилж буй өдрийн тань мэндийг хүргэе.  121 дүгээр сургууль хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж, ерөнхий эрдэм, урлаг спортын чиглэлээр шавь нараа жигд сургаж, эрүүл зөв хооллолт, бие даан амьдрах арга ухаан, хүмүүнлэг сэтгэлтэй, багаар хамтран ажиллах чадвартай өв тэгш иргэдийг хүмүүжүүлэхээр бид хичээн ажиллаж байгаа бөгөөд бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт дэмжин тусалж, хамтран ажилладаг эцэг эхчүүддээ, багш, шавь нартаа номын цагаан буян дэлгэрч , амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!

    Дэлгэрэнгүй...
    СУРГАЛТЫН ОРЧИН

    Манай сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Монгол хэл “Эрдэм шинжилгээний Олон улсын хурал” 2016 оны 11 сарын 18-нд 121-р сургууль дээр 10.00 цагт эхэлнэ. Дүүргүүдийн Монгол хэл, гадаад хэлний багш нарыг урьж байна. Сургуулийн автобус 11 сарын 18-ны 09.00 цагт 5 шарын BSB-ээс хөдөлнө. Жич: Хурлын удирдамж 2016 оны 4 сард сургуулиудад хүргэсэн байгаа.
    Манай сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Монгол хэл “Эрдэм шинжилгээний Олон улсын хурал” 2016 оны 11 сарын 18-нд 121-р сургууль дээр 10.00 цагт эхэлнэ. Дүүргүүдийн Монгол хэл, гадаад хэлний багш нарыг урьж байна. Сургуулийн автобус 11 сарын 18-ны 09.00 цагт 5 шарын BSB-ээс хөдөлнө. Жич: Хурлын удирдамж 2016 оны 4 сард сургуулиудад хүргэсэн байгаа.

    ВЕБ ХОЛБООС