Дугуйлан

Скаутын бүлгэм /2015-2021/

2015 оны хичээлийн жилд Монголын скаутын холбоотой хамран сургуулийн 8-12 ангийн 36 суралцагчидтай бүлгийг газарзүйн багш Б.Чулуунцэцэг багш үүсгэн удирдан чиглүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн чиглүүлэгч багшаар англи хэлний багш О.Азжаргал биеийн тамирын багш Ц.Ванчинсүрэн нэр сургалтанд хамрагдан чиглүүлэгч багш үнэмлэхээ авч хамтдаа үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.  2020-2021 хичээлийн жилд нийт 83 суралцагчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа тогтмол хийж байна.  Мөн ОУБ хүүхдийн уулзалтанд 15 суралцагч 3 багш амжилттай хамрагсан жил бүр скаутын бүлгэмийн үйл ажиллагаа тогтвор сууршилтай, зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж элсэн орох суралцагчдын нэмэгдсээр 2017 оны хичээлийн жилд тус бүлэг ДЗОУБ-ын оролцоот хөгжье хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж амжилттай хичээллсэнээр 2018 ондоо Дүүргийн боловсролын хэлтэс ДЗОУБ хамтран “Оролцоод хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтыг дүүргийн зорилтод сургуулиудад таниулах туршлагаа түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг  зохион байгуулж 15 сургуулийн 24 багш нийгмийн ажилтан нар оролцуулан хичээлд сууж үнэлэн арга туршлагыг сайшаан хүлээн авч манай бүлгийн суралцагчдаар бүсийн болон зорилтод сургуулиуд “Оролцоод хөгжье” хөтөлбөрийн хичээл заалгаж сурталчлан үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх хүүхэд хүүхэддээ нөлөөлөх ажлыг санаачлыг дэмжин бүлгийн чиглүүлэгч багш суралцагчид амжилттай хичээл зааж ажилласан. Зуны амаралтаараа скаут оролцоод хөгжье клубын суралцагчид хээрийн сургуулилт аялалыг жил бүр зохион байгуулдаг иймд скаутын бүлгийн суралцагчид 2 үйл ажиллагааг нэг дор төлөвлөн зохион байгуулж идэвхитэй сонирхолтой байдаг. Скаутын сурагчдын үйл ажиллагааны зураг сонирхуулж байна.

 

Улаанзагалмайн бүлэм  /2017-2021/

2017 оны хичээлийн жилд О.Азжаргал багштай 7а ангийн 22 суралцагч  СХДийн УЗН-ийн Гишүүн ангиар элсэн үйл ажиллагаа зохион байгуулж оролцож байна. Гишүүн  анги нь төлөвлөгөөг хичээлийн жилээр гарган  хүмүүнлэгийн үйл ажиллагаа, гамшигаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг нийт суралцагчдад зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгүүлч клуб /2018-2020/

2018 оны хичээлийн жилд өсвөрийн сэтгүүлч клубыг ДЗОУБ толгойт ОНХ салбартай хамран үүсгэн байгуулж өсвөрийн сэтгүүлч төслийг  Монгол хэл уран зохиолын Тангадын галсангийн нэрэмжит кабинетэд МХУЗ  багш М.Өлзийсүрэн багш удирдан 9а ангийн 20 суралцагчидтай үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020 оны хичээлийн жилд МХУЗ багш Э.Шинэтуяа багш хичээлүүлж байна.

Өсвөрийн аврагч бүлгэм /2016-2020/

2016 оны хичээлийн жилд технологийн багш Жаргалсайхан 20 суралцагчтай бүлгийг удирдан чиглүүлж  ДЗОУБ хандан анги кабинет сургалтын материалын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн сургалт сурталчилгааг явуулж 2019 оноос мэдээлэлзүйн багш Э.Энхзаяа удирдан чиглүүлж ажиллаж байна.

СӨУЗ /ангийн дарга нарын клуб/

Жил бүрийн 10 дугаар сард бүлгийн  дарга нараас сонгогдсон суралцагч нарыг хамруулан Нийгмийн ажилтан Л.Энхтуяа чиглүүлэн Суралцагчдын зөвлөлийг 15 гишүүний  бүрэлдэхүүнтэй  байгуулан  улирал бүр ажил төлөвлөн үйл ажиллагааг идэвхи санаачлагатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Сурагчийн нэг өдрийг Монголын багш нарын  баяраар  сургуулийн багш нартаа “Эргэн дурсахуй” хичээл зааж  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон.